Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

369 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тухайлбал, Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол гарснаас хойш зөвхөн 2006 онд Оюутны дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн, Дэлхийн цомын аварга шалгаруулах буудлагын тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн, Оюутны дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн, Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн, Ази тивийн хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн, Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн, Залуучуудын Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн, Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах боксын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгосон. Манай улсад Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй спортын 70 гаруй холбоо, 400 гаруй спортын клубууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор мөнгөн шагнал авах тамирчдын спортын төрлийг тодотгож заагаагүй бол дээрх холбоод, клубууд нь өөрийн спортын төрлөөр цөөхөн хэдэн орны ижил төрлийн холбоодтой хамтран тив, дэлхийн тэмцээн зохион байгуулж медальт байранд шалгарсан тамирчин бүрт Засгийн газрын мөнгөн шагнал олгохоор бол улсын төсвөөс хир хэмжээний мөнгө гарах нь тодорхой байгаа юм. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоос өмнө тамирчдад олгож байсан мөнгөн шагналын судалгааг харуулбал, 2001 онд олимпийн 3 спортын төрлийн 5 тамирчинд 23.7 сая төгрөгийн, олимпийн бус 3 спортын төрлийн 44 тамирчинд 93.2 сая төгрөгийн, 2002 онд олимпийн 6 спортын төрлийн 23 тамирчинд 96.2 сая төгрөгийн, олимпийн бус 12 спортын төрлийн 104 тамирчинд 175.2 сая, 2003 онд олимпийн 6 спортын төрлийн 29 тамирчинд 88.5 сая төгрөгийн, олимпийн бус 6 спортын төрлийн 89 тамирчинд 136.2 сая төгрөгийн, 2004 онд олимпийн 4 спортын төрлийн 111 тамирчинд 184.2 сая төгрөгийн шагналыг тус тус олгосон байна. Зөвхөн 2001-2004 онд олгосон мөнгөн шагналын судалгаанаас үзэхэд нийт 874.5 сая төгрөг олгогдсоноос 603.7 сая төгрөг буюу 69.0 хувь нь олимпийн бус төрөлд амжилт гаргасан тамирчдад олгосон байна. Мөн олимпийн болон олимпийн бус төрлийн дэлхий болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон улс орныг авч үзэхэд олимпийн төрлийн дэлхийн аваргын тэмцээнд 30-100 орон хамрагдаж байгаа бол олимпийн бус төрлийн тэмцээнд 15-20 орон, олимпийн төрлийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 15-42 орон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5