371 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлбэл Засгийн газраас мөнгөн шагнал... авах” гэсэн заалтыг “олимпод багтах спортын төрөл”-өөр гэж явцууруулж, мөн олимпийн бус төрлөөр дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчны хуульд заасан шагнал авах эрхийг хассан байна. 2. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг зөрчсөнөөрөө Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-ийн “Засгийн газар... хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн шинжтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. 2. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолын үйлчлэлийг 2007 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Ц.САРАНТУЯА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5