Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

368 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл олимпид орсон спортын төрлийг түлхүү хөгжүүлэх, түүгээр хичээллэж амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулахыг илүү анхаарсан. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол болон түүгээр баталсан “Мөнгөн шагнал олгох журам” нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1, Засгийн газрын тухай хуулийн 30.6, 30.8 дугаар заалтууд болон Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тэдгээрт нийцүүлэн гаргасан учир хэлбэр, агуулгын хувьд хууль зөрчөөгүй. Түүнчилэн тогтоолыг гаргахад мэргэжлийн хуульчид, агентлаг, яам, Засгийн газрын түвшинд хянан үзсэн. Улсын Их Хурлаас олгосон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын тухай хуулийн 30.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дүгээр заалтуудад нийцүүлэн Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор “Мөнгөн шагнал олгох журам” баталсан нь Засгийн газар үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан учир бүхэлдээ Үндсэн хуулийн ямар ч заалтыг зөрчөөгүй, харин ч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа болно. Иргэн С.Эрдэнэчимэгийн бичсэн зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, заалтыг зориудаар эсвэл андуу ташаа ойлгосон мэтээр утга агуулга гаргасан байгаа учир Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй байгаа юм” гэжээ. Гурав. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн сайд А.Отгонболд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: “Засгийн газар Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт гаргаж болно” гэж Засгийн газрын тухай хуулийн 30.2-т заасны дагуу Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2005 оны 208 дугаар тогтоолоор “Мөнгөн шагнал олгох тухай” журам баталж түүгээрээ “олимпийн наадамд орох спортын төрөл” гэж тодотгосон нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон гэж үзэх үндэстэй байна. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дүгээр заалтад заасан Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгож байгаа.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5