Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

367 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийцүүлэн өөрчлөх, олимпийн бус төрлийнхний зөрчигдсөн эрхийг сэргээх, учруулсан хохирлыг арилгуулах талаар Засгийн газарт бүтэн жил санал, хүсэлт, шаардлага тавьж ирсэн ч асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа учраас асуудлыг шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Иймд Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байгаа Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоолыг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Улсын Их Хурлаас баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан тогтоол юм. Афины олимпийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Олимпийн наадамд бэлтгэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2001 оны 187 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгох тухай журам батлагдсан боловч Афины олимпийн тоглолт дууссан, Биеийн тамир, спортын тухай хууль батлагдсантай холбогдуулан дээрх 187 дугаар тогтоолыг хүчингүй болгох шалтгаан болсон. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолын агуулгыг хэт хавтгайруулан Үндсэн хуулийн олон заалтыг зөрчсөн мэтээр үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Энэхүү тогтоолоор баталсан “Мөнгөн шагнал олгох журам” нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдад хамааралгүй юм. Яагаад гэвэл Засгийн газар Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу “Мөнгөн шагнал олгох тухай” журам баталсан тогтоол гаргахдаа бүх спортын төрөлд олговол ямар нөхцөл үүсч болохыг судлан үзсэн. Өөрөөр хэлбэл Олимпийн Харти ёсоор Олимпийн хөтөлбөрт эрэгтэйчүүдийн оролцох спорт нь 4 тивийн 75-аас доошгүй оронд, эмэгтэйчүүд оролцох спорт нь 4 тивийн 50-аас доошгүй оронд, өвлийн наадамд 3 тивийн 25-аас доошгүй оронд өргөн дэлгэр хөгжсөн спорт орох боломжтой байдгийг харгалзсаны дүнд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн өргөн дэлгэр хөгжиж Олимпийн хөтөлбөрт орсон төрлүүдийг эхний ээлжинд хамруулахаар шийдвэрлэсэн. Биеийн тамир, спортын салбарын эрхэм зорилгын нэг нь тамирчдын амжилтыг олимпийн түвшинд хүргэх явдал юм. Иймд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5