Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

366 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл засварласан байдалтай гарсан нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдын хувьд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргавал хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх, нийгмийн баталгаагаар хангагдах эрх нь хязгаарлагдаж, улмаар Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 болон Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчсөн шийдвэр болж байна. 1. Дээрхи тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасан “...тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчид Засгийн газрын мөнгөн шагнал авах” эрх, баталгаа нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдын хувьд хэрэгжих боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-ийн “Засгийн газар ... хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” тухай заалтыг зөрчиж байна. 2. Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор гарсан Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь хуулийнхаа заалттай ийнхүү зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1-ийн “Засгийн газрын тогтоол хууль тогтоомжид нийцсэн байх” тухай заалтыг зөрчиж байна. 3. Уг тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтуудыг засварлаж өөрчилсөн байдалтай гарсан нь “Хуульд өөрчлөлт оруулах тухай” Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг Засгийн газар зөрчсөн шинж чанартай байна. 4. Мөн олимпийн наадамд ордог, ордоггүй гэдэг хандлага байдлаар спортын салбарынхныг эрхэлсэн ажил, сонгосон спортын төрлөөр нь ялгаварлан үзэх байдал бий болгосон нь олимпод ордоггүй спортын төрлийнхний хувьд сонирхлынхоо дагуу спортын төрлөө сонгон хөдөлмөрлөх, үр шимийг нь үзэх, хөдөлмөрөө үнэлүүлэх тэдний хууль ёсны эрхийг хязгаарлаж “эрхэлсэн ажил, мэргэжлээрээ ялгаварлагдан гадуурхагдахгүй байх” тухай Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2, “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх аятай нөхцлөөр хангагдах, хөдөлмөрөө үнэлүүлэх” тухай Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын дагуу энэхүү тогтоолыг хуульд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5