Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

365 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.12.20 Дугаар 13 Улаанбаатар хот Засгийн газрын “Журам батлах тухай” 2005 оны 208 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Эрдэнэчимэг, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар нар оролцов. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Эрдэнэчимэг Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гаргасан мэдээлэлдээ: “Засгийн газраас 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ийн “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах” гэсэн заалтыг зөрчин зөвхөн олимпийн наадамд ордог спортын төрлийн тамирчдад шагнал олгохоор хуулийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5