362 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өнөөдрийн байдлаар 0-1 насны хүүхэдтэй 3 ялтан ял эдэлж, тэдгээр хүүхдүүдийн эрүүл мэндэд анхааран холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг танилцуулъя” гэжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 407 дугаар ангид 0-1 насны хүүхэдтэйгээ ял эдэлж байсан болон одоо ял эдэлж байгаа эмэгтэй ялтнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн бөгөөд түүнээс үзвэл одоо 0-1 насны хүүхэдтэйгээ, хорих газарт ял эдэлж байгаа 3 ялтан бүгд өрх толгойлсон эмэгтэйчүүд, 2 нь хулгайн гэмт хэрэгт 3 ба 5 удаа Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жилээс дээш /10 жил 6 сар 1 хоног, 10 жил 5 хоног/ хорих ялтай, 1 нь мөн 3 удаагийн ял шийтгэлтэй, танхайн хэрэгт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн байна. Эдгээр ялтнууд нь бүгд ял эдэлж эхлэхээс өмнө жирэмсэн болоод ял эдэлж байхдаа хүүхдээ төрүүлсэн ажээ. Дөрөв.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Хүний эрхийн үндэсний комиссын даргаас авсан тайлбар-тодорхойлолтод: “Дархан-Уул аймгийн иргэн Н.Идэрийн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдлийн зарим үндэслэлийг Хүний эрхийн үндэсний комисс дэмжиж байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсгийн “ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэнтэй санал нэг байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна” гэжээ. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн, тус комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа эмэгтэйчүүдийн 407 дугаар ангид 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийсэн шалгалтын тайланд “нярай хүүхэдтэй эхчүүдийн байрны өрөө гэрэлгүй, харанхуй”, “нярай хүүхэдтэй эхчүүдийн тасгийн угаалгын өрөө нь гал тогоог хөшгөөр тусгаарлаж хийсэн байсан нь эрүүл ахуйн шаардлагад огт нийцэхгүй байсныг онцлон тэмдэглэж байна” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5