Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

363 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Иргэний хуульд зааснаар болон иргэний эрх зүйн шинжлэх ухааны ойлголт ёсоор иргэний эрх зүйн чадвар нь хүний төрсөн үеэс эхэлж, нас барснаар дуусгавар болдог учир эхийн хэвлийд байгаа ураг нь эрх зүйн харилцааны субъект байх үндэслэлгүй байна. Мөн гэр бүлийн гишүүд, төрөл, садны тухай ойлголтыг “Гэр бүлийн тухай” болон “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д тодорхой хуульчилсан бөгөөд тэдгээрт эхийн хэвлийд байгаа урагийг гэр бүлийн гишүүнд тооцохоор заагаагүй байна. Иймд хорих ял эдэлж байгаа жирэмсэн ялтны хэвлийд буй урагийг ял эдэлж буй мэтээр үзэх, өөрөөр хэлбэл ял эдэлж байгаа жирэмсэн ялтны ялыг түүний гэр бүлийн гишүүнд халдаан хэрэглэхээр хуульчилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэсэн заалт нь Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.2 заалттай холбож хэрэглэгддэг зохицуулалт байна. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудын дээрх заалтуудаас үзэхэд зөвхөн санаатай гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтан хорих ял эдэлж байх хугацаандаа амаржвал 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болохоор байна. Хуулийн энэ зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-ийн “…Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн заалтад нийцсэн, хүний эрхийн талаарх олон улсын баримт бичгийн заалтаар зөвшөөрөгдсөн хүрээнд байна. Харин хорих ял эдэлж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд байрлах, тэднийг төрүүлэх, хорих ял эдэлж байгаа эхтэйгээ хамт байгаа 0-1 насны хүүхдийн байрлах байр, тэдгээрийн нөхцөлийг энэ талаарх олон улсын баримт бичигт заасан стандарт хэмжээнд хүргэн сайжруулах асуудлыг төрийн зүгээс анхааран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5