361 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 “Жирэмсэн болон насанд хүрээгүй эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна”, 111.5 “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй болно” гэжээ. Гурав.Маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4/, 7/-д заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраас зарим мэдээлэл, тайлбар, тодорхойлолт гаргуулахаар шаардсаны дагуу тус газрын дарга Д.Батжаргал 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/3197 тоот албан бичигтээ: “…2002 онд шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсэгт “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэсэн заалт шинээр орж мөрдөгдөж ирлээ. Энэхүү заалтыг хэрэгжүүлж жирэмсэн болон хүүхэдтэй эхчүүдийн байрыг шинээр бий болгон засварлаж, тохижуулан хүүхдийн амрах, тоглох зэрэг шаардлагатай нөхцлийг нь бүрдүүллээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.1.2-т “…шийтгүүлсэн этгээд жирэмсэн бол төрөхөөс өмнө 45 хоног, төрснөөс хойш 1 жилээс илүүгүйгээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно” гэж заасан боловч мөн зүйлийн 332.2 дахь хэсэгт “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу санаатай гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдсэн, түүнчилэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээдийн талаар гарсан тогтоол биелүүлэх явдлыг хойшлуулж болохгүй” гэсэн заалтыг үндэслэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй ялтныг хууль тогтоомжийн дагуу 0-1 насны хүүхдийн хамт байлгаж байна. Өнгөрсөн хугацаанд тус хорих ангид ял эдэлж байсан эмэгтэйчүүдээс 35 ялтан амаржсанаас 24 нь төрөхөөс өмнө 45 хоног, амаржсаны дараа 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж, 4 нь 0-1 насны хүүхдийн хамт ял эдэлж байгаад ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2 хүүхдийг ялтны ар гэрт нь, 2 хүүхдийг 1 нас хүрэхэд нь Нялхсын клиник сувилалд тус тус хүлээлгэн өгч шийдвэрлэсэн ба
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5