Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

360 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл юм. Дээр дурдсан хугацаанаас хойш тухайн хүүхдийг эцгийн, эсхүл бусад төрөл садангийн нь асрамжид шилжүүлнэ. Энэ нь өөрөө манай төрийн энэрэнгүй бодлоготой нийцэж байгаа юм. Мөн төрөөс хүн амын талаар баримтлах бодлого нь хүүхдийг эцэг, эхийн ивээл хайр асрамжинд нь эсэн мэнд бойжиход нь чиглэгдэнэ, мөн хүүхдийг хөхөөр хооллох, бие, сэтгэлийн хөгжилд тохирсон хоол хүнсээр хангах, бие бялдар, оюун санааны өсөлт, хөгжилд нь хяналт тавихыг бүх талаар дэмжихэд чиглэгдэнэ гэж заасныг анхаарахгүй байж болохгүй. Энэ зорилт Улсын Их Хурлаас батлагдсан бусад хууль тогтоомжид ч тусгалаа олсон билээ. Тухайлбал, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллоно гэж заасан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “жирэмсэн болон насанд хүрээгүй эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна” гэсэн заалт нь эрх чөлөө нь хасагдсан насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах НҮБын дүрэм, насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдуулан НҮБ-аас гаргасан стандартын наад захын журам /Бээжингийн журам/-ын зарчим, үзэл санаанд нийцэж байгаа заалт болно. Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1988 оны 12 дугаар сарын 9-ны өдөр баталсан Аливаа хэлбэрээр баривчлагдсан болон хоригдсон этгээдүүдийг хамгаалах зарчмууд гэсэн 47/173 тоот шийдвэрийн дагуу үндэсний хууль тогтоомжийн хүрээнд бөгөөд эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, түүнчилэн хүүхэд, насанд хүрээгүйчүүд, ахмад настан, тахир дутуу хүмүүсийн эрх, онцгой байдлыг хамгаалах зорилгоор авсан бүх арга хэмжээг ялгаварлан гадуурхсан буюу эрхийг нь зөрчсөн арга хэмжээ хэмээн үзэхгүй гэж байдаг. Иргэн Н.Идэр нь “жирэмсэн эмэгтэй нь нэг биш хоёр хүн, өөрөөл хэлбэл хүүхэдтэй хүн гэсэн ойлголтыг агуулж байдаг, хүүхэд нь тухайн эмэгтэйн гэр бүлийн гишүүн болж байдаг” гэжээ. Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенци болон түүний үзэл санааны дагуу батлагдсан Хүүхдийн эрхийн тухай Монгол Улсын хуулийн дагуу төрснөөс хойш 18 нас хүртэлх хүн бүрийг хүүхэд гэдэг ойлголтод хамааруулахаар хуульчилсан юм. Харин жирэмсэн эмэгтэйн хэвлийд байгаа нь ураг гэж тооцогдоно. Иймд дээд дурдсан олон улсын эрх зүйн баримт бичиг болон үндэсний хууль тогтоомжийн дагуу жирэмсэн эмэгтэй нь хүүхдийнхээ хамт хоригдож байна гэж үзэх үндэслэл үгүй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5