359 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.5 дахь заалт мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн жирэмсэн эмэгтэйчүүдэд ял оногдуулахтай холбогдолтой заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.5 дахь заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан билээ. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид, хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно, Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно гэсэн бол, Гэр бүлийн тухай Монгол Улсын хуульд зааснаар хүүхдээ асран хүмүүжүүлэх үүргээс зайлсхийсэн, эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд муугаар нөлөөлсөн хүмүүсийн эцэг, эх байх эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасч болно гэж тус тус заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно гэж заасныг тус хуулийн үзэл баримтлалын дагуу хоёр талтай ойлгож болно. Нэгдүгээрт, үйлдсэн хэрэг нь хүндэвтэр, эсхүл хүнд, түүнийг анх удаа үйлдсэн бол жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэйн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн дагуу 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж байгаа билээ. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх хамаарахгүй байгаа тул онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ял эдэлж байх хугацаандаа амаржсан эмэгтэй ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт түр хугацаанд байлгаж болохоор хуульд тусгасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5