Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

358 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заажээ. Манай улсын хувьд жирэмсэн эмэгтэйчүүдэд ял оногдуулах, ял эдлүүлэх талаархи заалтууд Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тусгагдсан байдаг. Жирэмсэн эмэгтэй нь нэг биш хоёр хүн, өөрөөр хэлбэл хүүхэдтэй хүн гэсэн ойлголтыг агуулж байдаг. Хүүхэд нь тухайн эмэгтэйн гэр бүлийн гишүүн болж байдаг. Эхийн хэвлийд байгаа хүүхэд болон эхээс төрөөд иргэний эрхийн чадвартай болж байгаа хүүхэд хоёрын хоорондын ялгаа нь зөвхөн цаг хугацааны асуудал л байдаг. Иймд эхийн хэвлийд байгаа хүүхдийг эхтэй нь хорьж болдог, эхээс нэгэнт төрчихсөн байгаа хүүхдэд ялыг халдаан хэрэглэж болохгүй гэдэг хууль эрхийн акт нь үнэхээр буруу ойлголт юм. Ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалт нь тухайн ялыг ялтны аав, ээж, ах, дүү, хүүхэд, хамаатан садан цаашлаад хэнд ч халдаан хэрэглэж болохгүй гэсэн ойлголт юм. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Эрүүгийн хуулиудад жирэмсэн эмэгтэйчүүдэд хорих ял оногдуулах, хорих ял эдэлж байгаад төрсөн эмэгтэйг хүүхэдтэй нь цуг байлгаж болох талаархи заалт нь ялыг гэр бүлийн гишүүнд нь халдаан хэрэглэж байгаа явдал юм. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар эмэгтэй ялтны ялыг зөвхөн эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, жирэмсэн эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна гэж заажээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэж заажээ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хорих ял оногдуулах, түүнчлэн ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг шууд зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин жирэмсэн эмэгтэйчүүдийг хэвлийдээ тээж байгаа хүүхэдтэй нь хорихоор хуульчилсан нь эх хүнийг үр хүүхэдтэй нь хорьж байгаа явдал юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5