Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

357 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.12.14 Дугаар 12 Улаанбаатар хот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.5 заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны Танхим 13.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ч.Дашням /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт оршин суух, иргэн Н.Идэр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж нар оролцов. Нэг. Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт оршин суух, иргэн Н.Идэр Үндсэн хуулийн цэцэд 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хууль нь бусад хуулийн үндсэн эх сурвалж, толгой хууль болж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “гэм буруутны ял

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5