Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

352 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Улсын Их Хурал Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд “Лондонгийн металлын бирж” нь алт арилжаалдаг эсэх, мөн алтны үнийн өсөлтийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо өмнөх төсөлд тусгагдсан зэстэй адил “Лондонгийн металлын биржийн үнээс... тооцно” гэж томъёолж болох эсэх талаар тухайн үед уг хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох мэргэжлийн байгууллагаас санал, дүгнэлт авалгүйгээр Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн баталсан байна. 3. Улсын Их Хурал Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн “Татвар ногдох орлогыг тодорхойлох” гэсэн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрхи 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэж шууд заасан атал Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 4.1.3т “Алтны үнийн өсөлтийн албан татвар ногдуулах орлогыг алтыг борлуулсан тухайн өдрийн Лондонгийн биржийн болон “Bloomberg. com” цахим хуудсаар зарлагдсан үнээс унци /31.1035 гр/ алт тутамд 500 ам.доллар хасч тодорхойлно” гэж, мөн уг аргачлалд Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 13ны өдрийн 122 дугаар тушаалаар нэмэлт оруулан “...Лондонгийн биржийн болон “Bloomberg.com” цахим хуудас, Ройтерс агентлаг зэрэг эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн Монгол банкнаас зарласан нэг унци алтны үнээс...” гэж тус тус өөрчлөн баталсан нь нэг талаас Улсын Их Хурлын “хууль тогтоох” бүрэн эрхэд халдсан төдийгүй, нөгөө талаас хуулийн дээрхи заалт нь хэрэгжих үндэслэлгүй зохицуулалт болсны нотолгоо болж байна. Түүнчилэн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаар тушаалаар дээрх аргачлалд “...Лондонгийн металлын биржээс...” гэж дахин өөрчлөн баталсан боловч өдгөө Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод ногдуулж буй албан татварыг хуулиар бус харин Үндэсний татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тогтоон мөрдүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/-т заасан “Монгол Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5