Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

353 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдсэн орлогыг ойлгоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг; мөн дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх 3/-ын “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалтын үйлчлэлийг 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5