Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

351 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мэдэгдсэний дагуу холбогдох өөрчлөлтийг оруулсан болох, түүнчлэн Лондонгийн металлын бирж нь алт, мөнгө зэрэг үнэт металлын арилжаа эрхэлдэггүй, мөн тэдгээрийн үнэ ханшийг зарладаггүй болохыг холбогдох эх сурвалжийн хамт гаргаж ирүүлсэн. Зургаа. Улсын Их Хурлын Тамгын газраас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын болон холбогдох байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг гаргуулсан. Эдгээр тэмдэглэлийг судлан үзэхэд 1 унци алтнаас үнийн өсөлтийн албан татвар ногдуулахдаа “Лондонгийн металлын бирж”-ийг сонгосон нь хэр үндэслэлтэй болох, уг металлын бирж алт арилжаалдаг эсэх талаар ямар нэг асуулт, хариулт явагдаагүй бөгөөд энэ талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй болох нь харагдаж байна. Харин Улсын Их Хурлын зарим нэг гишүүд тухайлбал, Ц.Нямдорж, Л.Гансүх нар хуульд ийм нарийвчилсан тодорхойлолт оруулж болох эсэх, мөн Лондонгийн бирж гэж бичих шаардлагагүй гэж хэлсэн зэрэг нь тэмдэглэлд тусгагджээ. ҮНДЭСЛЭЛ: Улсын Их Хурлаас 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдсэн орлогыг ойлгоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх зарчим”-ыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна. 1. Монгол банкнаас Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1991 дүгээр албан бичгээр ирүүлсэн хариу, мөн Үндэсний татварын ерөнхий газрын 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2а/1721 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар болон холбогдох бусад эх сурвалжаас үзэхэд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан “Лондонгийн металлын бирж” нь алт арилжаалдаггүй болох нь тодорхой байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5