Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

350 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 9/7755 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт нь хууль санаачлагчдын зүгээс хуулийн хүрээнд нийцэж гарсан бөгөөд гагцхүү тус заалт болох “Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэсэн нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэхээсээ илүү нөхцөл байдлыг дутуу тооцоолсон эрх зүйн дутуу зохицуулалт болсон гэж үзэж байна. 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим барааны үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “дэлхийн зах зээл дээрх алтны үнэд үндэслэж Төв банк /Монгол банк/-наас зарласан 1 унци алтны үнээс ...” гэж тусгасан байгаа нь дээрх эрх зүйн зөрчилтэй байдлыг арилгахад чиглэсэн бөгөөд одоогоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Иймд Зарим барааны үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна” гэжээ. Дөрөв. Монгол Банкнаас Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1991 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбарт дэлхийн алтны зах зээлийн үнийг харгалзан Монгол банк өдөр тутам 1 грамм алт худалдан авах, худалдах гэсэн хоёр үнэ тогтоон мөрдөж байгаа талаар дурдсан байна. Тав. Үндэсний татварын ерөнхий газраас 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2а/1721 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбарт Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 4.1.3 дахь заалтыг боловсруулахдаа Лондонгийн металлын бирж алтны үнийг зарладаггүйтэй холбогдуулан 1 унци алтнаас үнийн өсөлтийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо хуульд зааснаас өөрөөр журамласан хэдий ч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2006 оны 1/1663 дугаар дүгнэлтээр уг зохицуулалтыг хууль нийцүүлэхийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5