Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

349 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т буй “Лондонгийн металлын бирж” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй зохицуулалт болохыг Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 119 дүгээр тушаалаар батлагдсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-аас ч харж болно. Уг аргачлалд алтанд ногдуулах үнийн өсөлтийн албан татварын орлогыг тодорхойлохдоо хуульд заасан “Лондонгийн металлын бирж”-ээс бус харин Монгол банкнаас зарладаг алтны зах зээлийн дундаж үнийг баримтлахаар журамласан. Өөрөөр хэлбэл Лондонгийн металлын биржид алт арилжаалдаггүй гэдгийг Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/1399 дугаар албан бичгээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбарт тодорхой дурдсан байна. Иймд дурдсан үндэслэлүүдийг нягтлан үзэж Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Хоёр. Иргэн Ч.Амарсайханаас олгогдсон итгэмжлэлийн дагуу Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцож буй Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: “...Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн талаар дэлгэрэнгүй үндэслэлүүдийг дурдсан”-аас гадна Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан маргааны шаардлага, үндэслэлээ нэмэгдүүлэх тухай мэдээлэлдээ: “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн “Хуулийн нэр томъёо” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1.4-ийн “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдсэн орлогыг ойлгоно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2; мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-ын “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэснийг тус тус зөрчсөн байна” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5