Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

348 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохицуулсан хууль, эрхийн акт гаргах эрхтэй ч ийнхүү батлагдаж буй хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх ёстой. Гэтэл дээрх хуулийн “Татвар ногдуулах орлогыг тодорхойлох” гэсэн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэж заажээ. Хуулийн энэхүү заалт нь үнийн өсөлтийн албан татвар ногдуулах гэж буй бүтээгдэхүүн болох “алт”-наас уул татварыг тооцож авахдаа Лондонгийн металлын бирж дээрхи 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч улмаар үлдэж буй орлогоос нь 68 хувийн татвар авна гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр энэ төрлийн ашигт малтмал, өнгөт металл арилжаалдаг олон бирж байдаг ч ийнхүү Лондонгийн металлын биржийг сонгосон нь мөн дээр дурдсанчлан хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал гэж харагдахаар байгаа хэдий ч “Лондон”-гийн гэх металлын бирж нь анх байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч удаа “алт” гэх бүтээгдэхүүнийг арилжаалаагүй байна. Нэгэнт алт арилжаалдаггүй металлын биржийг хууль тогтоогч сонгосон нь хуульд заасан 500 ам.долларыг чухам ямар ханшнаас хасах нь ойлгомжгүй болж, эцэстээ 1 унци алтнаас үнийн өсөлтийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох боломжийг хууль зүйн хувьд хаасан гэж үзэж болно. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт нь зөвхөн хуулийг батлагдсаны дараа ч бус мөн батлагдахын өмнө тухайлбал, Улсын Их Хурлын хууль санаачлах, боловсруулах, батлах ажиллагаанд нэгэн адил хамаарах атал ийнхүү илтэд үндэслэлгүй, тооцоо судалгаагүй, хэрэгжих боломжгүй “хууль бус” гэж дүгнэж болохоор заалт оруулсан нь Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн энэхүү заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль,…нийт байгууллагын үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг мөн адил зөрчсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5