Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

347 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.12.13 Дугаар 11 Улаанбаатар хот Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн П.Очирбат /илтгэгч/, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Амарсайхан, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нар оролцов. Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2-р хорооны оршин суугч, иргэн Ч.Амарсайхан Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан мэдээлэлдээ: “Улсын Их Хурлаас 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиар алт, зэсийн хүдэр болон баяжмалын үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулахаар зохицуулсан. Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон “хууль тогтоох” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд нийгэм, эдийн засгийн ямар ч асуудлыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5