344 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нутаг дэвсгэрийн ялгавартай бодлогоор дэмжин зохицуулна” гэж заасан. 4.3. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолд: “4. Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхыг нэмэгдүүлэхэд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ: 1/ байгаль, уур амьсгал, эдийн засаг, гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдалдаа нийцсэн татвар, зээл, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны уян хатан бодлогоор хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих” гэж заасан. 5. Орон нутгийн эдийн засгийг дэмжин хөгжүүлэх зорилгоор малаас авах татварыг газар нутгийн байршил, төвөөс алслагдсан байдлыг харгалзан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3-т малд ногдуулах албан татварыг баруун 5 аймагт хонин толгой тутамд 50 төгрөг, төвийн 4 аймагт 100 төгрөг, бусад аймагт 75 төгрөгөөр тус тус ялгавартай тогтоосон байгааг дурдах нь зүйтэй. Түүнчилэн өмнө мөрдөгдөж байсан Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Эх орны үйлдвэрийн хүнсний спирт, бүх төрлийн архи, дарсанд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг уг бүтээгдэхүүний ашигт ажиллагааны түвшин, зах зээлийн эрэлт нийлүүлэлт, хэрэглээний байдлыг харгалзан Засгийн газар 20 хүртэл нэгжээр хорогдуулж болно” гэж зааж байсан жишээ ч байгаа билээ. Ийнхүү архины онцгой албан татварыг 1.6 ба 2.0 ам доллар байхаар шийдвэрлэсэн нь эдийн засгийн бодлогын хувь орон нутгийн хэмжээнд үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийн тэгш, шударга байдлыг хангах, үйлдвэрлэгчдийн тэгш эрхийг хангах зорилготой тул Онцгой албан татварын тухай хуулийн 6.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр тайлбарлаж байна...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Татварыг ялгавартай тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал тул Онцгой албан татварын тухай хуулийн 6.1 дэх заалтын хүснэгтийн 2-т “эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай архины 1 литр тутамд тухайн үйлдвэр нь хаана харъяалагдаж байгаагаас хамааран аймагт 1.6 ам доллар, нийслэлд 2.0 ам долларын онцгой албан татвар ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5