343 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад нөхцөл байдлаар алагчлахгүйгээр энэхүү Пактад тунхагласан эрхийг хэрэгжүүлэх баталгааг бий болгох үүрэгтэй”; 4 дүгээр зүйлд: “Аливаа улсаас энэхүү Пактын дагуу хангах ёстой эрхийг эдлүүлэхдээ эдгээр эрхэд зөвхөн хуульд тодорхойлсон ёсоор хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь тэдгээр эрхийн уг чанарт нийцсэн, ардчилсан нийгэмд гагцхүү нийтийн сайн сайхан байдалд туслах зорилготой байх ёстой гэдгийг энэхүү Пактад оролцогч улсууд хүлээн зөвшөөрнө” гэж заасныг өргөдөлд дурджээ. Эдгээр зарчмуудыг Онцгой албан татварын тухай хууль хангаж байгаа бөгөөд Пактын дээр дурдсан 4 дүгээр зүйлд дурдсанчлан нийтийн сайн сайхан байдалд туслах зорилгоор татварын хэмжээг өөрөөр тогтоосон нь уг Пактаар хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу хийгдсэн байна. Эцэст нь тэмдэглэхэд Монгол Улсын татварын практик олон улсынхаас огт гажаагүй бөгөөд харин ч хувь хэмжээний хувьд бага байгааг бүгд мэдэж байгаа. Энэ нь төрөөс татварын талаар баримталж буй нэг гол бодлого болох татвар бууруулах үзэл баримтлалтай нягт уялдаж байна. 4. Нийслэлийн үйлдвэрийн архинд оногдуулж байгаа 2.0 ам долларын татвараас 0.40 ам доллараар бага татварыг орон нутгийн үйлдвэрийн архинд ногдуулсан нь хөдөө орон нутгийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийг төвөөс алслагдсан эсэхээс үл хамааран тогтвортой жигд хөгжүүлэх төрийн бодлого бөгөөд дараах хууль, Улсын Их Хурлын тогтоолоор тодорхойлогдож байна. Үүнд: 4.1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.3-т: “бүс нутгийн нийгэм, соёлын харьцангуй жигд хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн нэгдмэл орчныг бүрдүүлэх, хүн амын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээг тухайн бүс дотор нь аймаг, орон нутгийн чадавхад түшиглэн цогцолбороор шийдвэрлэх” зарчмыг тусгасан байна. 4.2. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолд: “3.4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улсын хэмжээнд, эдийн засгийн бүс, бүс нутаг, хот хөдөөгийн хөгжлийн харилцан уялдсан нэгдмэл тогтолцоо, эдийн засгийн бүсүүдийн хэмжээнд, бүс нутаг, хот-хөдөөгийн хөгжлийн харьцангуй бие даасан тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай бөгөөд энэ үйл явцыг төрөөс нэгдсэн болон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5