345 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт хэдийгээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй боловч шударга бус өрсөлдөөн бий болохоос урьдчилан сэргийлэх үүднээс уг заалтыг боловсронгуй болгох нь чухал гэж үзлээ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Улсын Их Хурлаас 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын хүснэгтийн 2-т эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай бүх төрлийн архины 1 литр тутамд аймагт 1.6 ам доллар, нийслэлд 2.0 ам долларын онцгой албан татвар ногдуулахаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, …тэгш байдал, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Тавдугаар зүйлийн 2-т заасан “Төр нь… өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; Аравдугаар зүйлийн 3-т заасан “Монгол Улсын Олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”; Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль…-ийн өмнө эрх тэгш байна” гэснийг тус тус зөрчөөгүй байна. 2.Үндсэнхуулийнцэцэдмаргаанхянаншийдвэрлэхажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг 15 хоногийн дотор хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР Н.ЖАНЦАН Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5