342 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд, Өргөдөлд дурдсан Хүний эрхийн түгээмэл Тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактуудад Монгол Улс нэгдэн орсон бөгөөд дотоодын хуулийн нэгэн адил үйлчилж байгаагийн дээр Тунхаглал, Пактыг зөрчсөн гэх асуудал гараагүй болно. Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй” гэж заасантай зөрчилдөж байна гэсний тухайд, Мөн Тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2-т “Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөх ёсгүй” гэж заасан бөгөөд энэ нь тодорхой шалгуурын хүрээнд хязгаарлалтыг хуулиар тогтоож болохыг зөвшөөрсөн заалт байна. Мөн Тунхаглалын арван долдугаар зүйлийн “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй” гэсэн заалтыг өргөдөлд иш татжээ. Энэ хуульд тусгагдсан татварын хувь хэмжээ нь төрийн татварын бодлого, үзэл баримтлал, үндсэн зарчимд нийцсэн бөгөөд харин өргөдлийн тайлбарт дурдсан зарим компанийн татвар өөр өөр тогтоогдсон асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх асуудал биш хууль амьдралд хэрэгжиж засаж залруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд л Улсын Их Хурлын зүгээс анхаарч авч үзэж болох талтай асуудал гэж ойлгогдож байна. Өргөдөлд дурдсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 1-д “Энэхүү Пактад оролцогч улс бүр дангаараа болон олон улсын тусламж, хамтын ажиллагаагаар, тухайлбал эдийн засаг, техникийн салбарт, энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг бүрэн хэрэгжүүлэхийг дэвшилттэйгээр хангахын тулд хууль тогтоомжийн арга хэмжээг оролцуулан, зохистой арга хэмжээг байгаа бүх боломжийнхоо хэрээр авах үүрэгтэй”; 2 дугаар зүйлийн 2-т “Энэхүү Пактад оролцогч улсууд арьс үндэс, арьсны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5