341 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль... -ийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд, Маргааны сэдэв болж байгаа тэгш байдал, тэгш эрхийн зарчим нь Үндсэн хуулийн оршилд заасан шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй бөгөөд мөн тэнд заасан эх орондоо хүмүүнлэг... нийгэм хөгжүүлэх эрхэм зорилгыг үндэс болгосон төрийн үйл ажиллагааны гол тулгуур юм. Татварын бодлогын хувьд тэгш шударга байх зарчим нь гэдэг нь төлж буй татварын хэмжээг татвар төлөгчийн татвар төлөх чадвартай уялдуулахыг ойлгодог билээ. Тийм учраас зах зээл, ардчиллын орнуудад татвар төлөх чадвар, орлого нь нэмэгдэх тутам төлөх татварын хувь хэмжээг өсгөн нэмэгдүүлдэг нийтлэг жишиг нэгэнт тогтсон байна. Онцгой албан татвар бол үйлдвэрлэлд гаргасан зардал олсон орлого хоёрын харьцаа хэт өндөр байгаа үед оногдуулдаг татварын нэгэн онцгой төрөл бөгөөд орон нутагт архи үйлдвэрлэх, борлуулах зардал нь нийслэлийнхээс ихээхэн өндөр байгаа тэгш бус байдлыг зөөлрүүлэх зорилгоор татварыг нь харьцангуй багаар тогтоосон юм. Мөн алслагдсан нутгийн хэрэглэгчид өндөр үнэтэй архи хэрэглэж буй тэгш бус явдлыг засаж залруулахад чиглэгдэж байгааг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй. 2. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т заасан “Төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд, Энэхүү заалтыг дараагийн заалт буюу Тавдугаар зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасантай ч нягт уялдаатай авч үзэх шаардлагатай. Татвар авч байгаа нь өмчлөгчийн эрхэнд халдаж байгаа асуудал биш, Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1.3-т “Монгол улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй” гэж заасан заалтыг хэрэгжүүлж байгаа хэрэг билээ. 3. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5