Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

340 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Конвенцийн хорин зургадугаар зүйл (Pacta sunt servanda) “Аливаа хүчин төгөлдөр гэрээг түүнд оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд түүнийг үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, хорин долдугаар зүйл. “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно” гэсэн заалтуудын дагуу, мөн Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтын дагуу Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 2 дахь заалт нь Онцгой албан татварын хуулийн 6.1.2 дахь тоон зохицуулалтыг давж үйлчлэх хуультай. Хэрэв энэхүү тоон зохицуулалтыг дагаж мөрдвөл Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчих болно. Ийнхүү 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж байна... гэжээ. Гурав. Улсын Их Хурлын даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 178 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Ж.Батхуяг нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа : “...Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан Онцгой албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 2-т эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай архины 1 литр тутамд, тухайн үйлдвэр нь аймагт эсвэл Улаанбаатарт харъяалагдаж байгаагаас нь хамааран, ам долларт шилжүүлснээр эхнийхэд нь 1,6 ам долларын, хоёрдахид нь 2,0 ам долларын онцгой албан татвар ногдуулсан” заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2-т заасан “Төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль...-ийн өмнө эрх тэгш байна”, Аравдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн иргэн Д.Ламжав, П.Батсайхан нар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ. Онцгой албан татварын тухай хуулийн 6.1.2 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй талаар дараах дэлгэрэнгүй тайлбар өгч байна :

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5