Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

339 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бус өрсөлдөөнийг хориглох тухай” хуульд зааснаар “5.2 Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ”. 4. Өргөдлийн объект болоод байгаа 6.1.2-ын тоон зохицуулалт нь архи борлуулалтын зах зээлд давамгайлах байдалтай болоод байгаа “Спирт бал бурам” ХК-д бусад өрсөлдөгчөөс нь бага онцгой албан татвар ногдуулсан нь Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн үзэл санаа, улмаар Үндсэн хуулийн шударга ёсны болон тэгш байдлын тухай зарчмуудыг илт зөрчиж байна гээд дээрхээс дүгнэн: 5. Өргөдлийн объект болоод байгаа 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Улаанбаатарын харъяалалгүй дотоодын архины үйлдвэрт Улаанбаатарынхаас илүү хамгаалалтыг бий болгосон байна. Ингэснээрээ, төр өмчлөгчийн эрхийг Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан зарчмыг удирдлага болгон хуулиар хамгаалах тухай Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. 6. Хүн Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 17 дугаар зүйлд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлж буй аргуудын нэг нь аж ахуйн нэгж мөн бөгөөд тэдгээр нь хуулийн этгээд болохын хувьд хуулийн өмнө эрх тэгш байх тухай Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх ёстой. 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Үндсэн хуулийн өргөдөлд иш татсан Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна. 7. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 17 дугаар зүйлд заасан хүний өмчлөх эрхийг энэхүү тунхаглалын долдугаар зүйлд болон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 2-т заасан эд хөрөнгийн байдал зэрэг, ямар нэг алагчилалгүйгээр хангах үүргийг Монгол Улс энэхүү Пактын 2 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу хүлээдэг. Гэтэл бүтээгдэхүүний стандартын шалгуурт ямар ч холбогдолгүй эд хөрөнгийн байдлыг, тухайлбал, архины үйлдвэр нь аймагт эсвэл Улаанбаатарт харъяалагдаж байгааг шалгуур болгон онцгой албан татварыг 20 хувийн зөрүүтэй тогтоосон байна. Ийнхүү 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. Олон улсын Гэрээний эрх зүйн тухай венийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5