338 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байна” хэмээн хариулжээ. Цаашид энэ талаар маргаан, мэтгэлцээн гарсангүй явсаар хууль батлагдсан байна. 3. 2004 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл авсан 179 аж ахуйн нэгжийн онцгой албан татвар төлсөн ерөнхий байдлыг албан ёсны танилцуулгад тулгуурлан 3 хүснэгтээр харуулсан байна. Хүснэгтэд үзүүлснээр “АПУ” /Улаанбаатар/, “Спирт ба бурам” ХК /Зүүн хараа/, “Боршоон буянт” /САПУ/ ХХК / Улаанбаатар/ гэсэн 3 аж ахуйн нэгж хамгийн их онцгой албан татвар төлсөн ба архины онцгой албан татварт эзлэх хувь нь 77 хувь бөгөөд архи үйлдвэрлэгч 50 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Хамгийн их онцгой албан татвар төлсөн 9 аж ахуйн нэгжид нийт татварын 83.7 хувь нь ногдож байна. 2005 онд тэргүүлэх 8 аж ахуйн нэгжээс согтууруулах ундааны онцгой албан татвар төлсөн байдлыг дурдвал: “АПУ” ХК / Улаанбаатар/ 4406 сая төгрөг буюу 32.1 хувь, “Спирт бал бурам” ХК /Зүүн хараа/ 7274 сая төгрөг буюу 53.0 хувь, “САПУ” /Улаанбаатар/ 1006 сая төгрөг буюу 7.3 хувь, “ЖЕМ” /Улаанбаатар/ 832 сая төгрөг буюу 6.0 хувь, “Тэргүүн” /Улаанбаатар/ 85 сая төгрөг буюу 0.6 хувь, “БЕНЕДАКТ” /Улаанбаатар/ 12 сая төгрөг буюу 0.1 хувь, “Хүрд трейд” /Улаанбаатар/ 106 сая төгрөг буюу 0.7 хувь, “УБ Спирт” /Улаанбаатар/ 106 сая төгрөг буюу 0.7 хувь тус тус төлсөн байна. Дээрх 8 аж ахуйн нэгж архины онцгой албан татварын 77 хувийг төлсөн гэвэл 2005 онд архины онцгой албан татварт нийтдээ 13638 сая төгрөг төлөгдсөн байна. Үүн дээр үндэслэн дээрх 8 аж ахуйн нэгжийн архины онцгой албан татвар төлсөн хувийг дурдвал: “АПУ” ХК /Улаанбаатар/ 3195 сая төгрөг буюу 23.4 хувь, “Спирт бал бурам” ХК /Зүүн хараа/ 5711 сая төгрөг буюу 41.9 хувь, “САПУ” /Улаанбаатар/ 776 сая төгрөг буюу 5.7 хувь, “ЖЕМ” /Улаанбаатар/ 639 сая төгрөг буюу 4.7 хувь, “Тэргүүн” /Улаанбаатар/ 70 сая төгрөг буюу 0.5 хувь, “БЕНЕДАКТ” /Улаанбаатар/ 5 сая төгрөг буюу 0.0 хувь, “УБ Спирт” /Улаанбаатар/ 106 сая төгрөг буюу 0.7 хувь тус тус төлсөн байна. Яг бодит байдал дээрээ эдгээр хувь нь энд байгаагаас арай их байж таарна. Учир нь эдгээр 8 аж ахуйн нэгжийн архины онцгой албан татвар төлсөн хувь нь 2004 оны байдлаас харахад 77-гоос их байгаа нь илт. Архины хувьд даган мөрдөж буй онцгой албан татвар ногдуулалтыг бодолцон хүснэгт 4-өөс “Спирт бал бурам” ХК /Зүүн хараа/ нь зах зээлд архины борлуулалтын 41.9-өөс багагүй хувийг дагнан хийж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. “Шударга
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5