337 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл татварын тухай хуулийн 6.1.2 заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа тул Цэцийн хуралдаанаар хянан шийдвэрлэж өгөхийг гүнээ итгэн, та бүхнээс хүсэж байна...” гэжээ. Хоёр. Иргэн Д.Ламжав мэдээлэл гаргагчдыг төлөөлөн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа : “...2006 оны 10 дугаар сарын 23-ны өргөдөлдөө иш татсан Онцгой албан татварын тухай хуулийн 6.1 дахь хүснэгтийн 2-т “эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай, бүх төрлийн архины 1 литр тутамд, тухайн үйлдвэр нь аймагт эсвэл Улаанбаатарт харъяалагдаж байгаагаас нь хамааран, ам долларт шилжүүлснээр эхнийхэд нь 1,6 ам долларын, хоёрдахид нь 2,0 ам долларын онцгой албан татвар ногдуулсан” заалт нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна гэсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлая... гээд, 1. Засгийн газар санаачилсан Онцгой албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад бидний өргөдлийн объект болоод байгаа, 6.1.2 гэж товчилсон энэхүү тоон зохицуулалтыг Улсын Их Хурлын гишүүн Р.Раш санал болгожээ. Төсвийн Байнгын Хорооны анхны хэлэлцүүлэг дээр Р.Раш гишүүн саналынхаа үндэслэлийг “хөдөө орон нутаг дахь архины үйлдвэрийг хүнсний үйлдвэр гэдэг утгаар нь дэмжих нь зүйтэй. Энэ бол орон нутгийн үйлдвэрлэгчдийн, бас энд тэндээс яриад байгаа санал, орон нутгийн төсвийг бүрдүүлэх санааны үүднээс тавигдаж байгаа зүйл. Манай Дундговьд Онги архийг АПУ цохиод байна” гэх байдлаар илэрхийлжээ. 2.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэг дээр гишүүн Ц.Баярсайхан “Р.Раш гишүүний 6.1-ийн хүснэгтийн 2 дээр гаргасан саналыг би дэмжиж л байна л даа, гэхдээ манайх чинь татварын босоо тогтолцоотой, орон нутаг гэж ялгах юм байхгүй, нэгдсэн байдлаар явж байгаа. Тийм учраас би юу гэж ойлгож байна вэ гэвэл, энэ 40 хүртэл градустай архийг Улаанбаатарт үйлдвэрлэсэн, орон нутагт үйлдвэрлэсэн гэж ялгахгүйгээр Р.Раш гишүүний саналаар1.6 ам доллар боллоо гэж ойлгож байна. Энэ зөв үү?” гэж асуусанд хурал даргалагч Д.Лүндээжанцан “Энэ ер нь Цэцэд очиж мэдэхээр л юм байна. Тэндээ очоод ярина биз. Хот, хөдөөгөөр нь ялгаварласан, илүү чанартай юм хийж болохгүй юу? Дархан, Зүүнхарааг ямар учраас хотоос дор гэж үзсэн бэ? гэх мэтчилэнгээр яривал ярих юм
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5