336 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэ нь Үндсэн хуулийн болон Олон улсын гэрээний холбогдох заалтууд, Үүнд: Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс... тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Тавдугаар зүйлийн 2-т заасан “Төр нь . . . өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль...-ийн өмнө эрх тэгш байна”; Аравдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”; Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйл. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй; Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйл. Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй; Эдийн засаг, Нийгэм, Соёлын Эрхийн тухай Олон улсын Пактын 2 дугаар зүйл: 1. Энэхүү Пактад оролцогч улс бүр дангаараа болон олон улсын тусламж, хамтын ажиллагаагаар, тухайлбал эдийн засаг, техникийн салбарт, энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг бүрэн хэрэгжүүлэхийг дэвшилттэйгээр хангахын тулд хууль тогтоомжийн арга хэмжээг оролцуулан, зохистой арга хэмжээг байгаа бүх боломжийнхоо хэрээр авах үүрэгтэй. 2. Энэхүү Пактад оролцогч улсууд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад нөхцөл байдлаар алагчлахгүйгээр энэхүү Пактад тунхагласан эрхийг хэрэгжүүлэх баталгааг бий болгох үүрэгтэй. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 4 дүгээр зүйл. Аливаа улсаас энэхүү Пактын дагуу хангах ёстой эрхийг эдлүүлэхдээ эдгээр эрхэд зөвхөн хуульд тодорхойлсон ёсоор хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь тэдгээр эрхийн уг чанарт нийцсэн, ардчилсан нийгэмд гагцхүү нийтийн сайн сайхан байдалд туслах зорилготой байх ёстой гэдгийг энэхүү Пактад оролцогч улсууд хүлээн зөвшөөрнө... гэж заасныг тус тус зөрчиж байна. Онцгой албан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5