Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

335 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.12.06 Дугаар 10 Улаанбаатар хот Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Болдбаатар, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Ж.Батхуяг нар оролцов. Нэг. Иргэн Д.Ламжав, П.Батсайхан нараас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлд : “Онцгой албан татварын тухай хууль /2006 оны 6 дугаар сарын 29-ний шинэчилсэн найруулга/-ийн 6.1 заалт дахь хүснэгтийн 2-т эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай, бүх төрлийн архины 1 литр тутамд, тухайн үйлдвэр нь аймагт эсвэл нийслэлд харъяалагдаж байгаагаас нь хамааран, эхнийхэд нь 1,6 ам долларын, хоёрдахид нь 2,0 ам долларын хэмжээний онцгой албан татвар /20 хувь зөрүүтэй/ ногдуулжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5