Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

334 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Тавдугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, 2-т заасан “Төр нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 4-т заасан “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”; Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”; Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т заасан “Хүнийг …хөрөнгө чинээ, …ялгаварлан гадуурхаж үл болно”; Арван зургадугаар зүйлийн 3/-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”; 4/-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”; Далдугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5