333 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дахь заалт нь иргэн Б.Баярын өргөдөлд заасан Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 1, 2, 4, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 3/, 4/, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын дурдсан хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр тухайн жилд зарлагдсан тендер шалгаруулалтад хуулийн этгээдээс 6-аас дээшгүй удаа оролцож болох бөгөөд үүнээс 3 удаад тендерт шалгарсан бол тухайн жилд дахин тендер шалгаруулалтад оролцохыг хориглоно” гэсэн хязгаарлалт нь төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэстэй байна. 2. Хуулийн дээрх заалтаар тендер шалгаруулалтад оролцогчийг хөрөнгө чинээгээр ялгаварласан, өмчлөгчийн эрхэд халдсан, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр тухайн жилд зарлагдсан тендер шалгаруулалтад хуулийн этгээдээс 6-аас дээшгүй удаа оролцож болох бөгөөд үүнээс 3 удаад тендерт шалгарсан бол тухайн жилд дахин тендер шалгаруулалтад оролцохыг хориглоно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 1, 2, 4, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 3/, 4/, Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг холбогдох хэсгийг зөрчсөн гэснийг хүлээн авах боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5