Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

332 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийт ард иргэдийн ашиг, сонирхлын үүднээс төрийн үйл ажиллагааг зохих хэмжээнд явуулах, түүнд төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эцсийн дүнд төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлэх бодлогыг баримталсан бөгөөд ингэхдээ нийт аж ахуйн нэгжүүдэд төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх ижил боломж олгосон гэж үзэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад чадвар, туршлагатай цөөн аж ахуйн нэгжид нэг төрлийн бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хэд хэдэн гэрээг байгуулах нь ажил, үүргийг хугацаанд нь, чанартай биелүүлэх магадлал буурч, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, эцсийн дүнд төрөөс иргэд, бусад этгээдэд үзүүлэх үйлчилгээ тасалдах сөрөг үр дагавартай болно. Иргэн Б.Баярын өргөдөлд туссан санал нь хэт туйлширсан, өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд зөвхөн төрийн байгууллагад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлж түүнээс олсон ашгаар амьдрах, үгүй бол дампуурах юм шиг, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрхи заалт нь аж ахуйн нэгж болон иргэдийг өмч хөрөнгөөр нь ялгавартай хандсан, өмчлөгчийн эрхэд халдсан, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэхэд саад болох, шинээр байгуулагдсан жижиг аж ахуйн нэгжүүд хуульд заасан шалгуурыг хангахгүйгээр тендерт оролцож болох мэтээр бичсэн байна. Ер нь цаашид том компаниуд хувь хүнээр дамжуулан төрийн бодлогыг эсэргүүцсэн, хуулийн бүх этгээд нэгэн адил дээдлэх зарчмыг зөрчсөн ийм үйл ажиллагаа явуулж байгаа буруу практикийг Үндсэн хуулийн цэц шийдвэртэйгээр таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар бараа, ажил, үйлчилгээ худалдан авч байгаа этгээд тендер шалгаруулалтад оролцуулах аж ахуйн нэгжийг шалгаруулах нөхцөл, журмыг нарийвчлан тусгасан. Тухайлбал, Урьдчилсан сонголт явуулах /13 дугаар зүйл/, Ерөнхий нөхцөлийг магадлах /14 дүгээр зүйл/, Санхүүгийн чадавхийг үнэлэх /15 дугаар зүйл/, Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх /16 дугаар зүйл/ гэх мэт. Мөн хуулийн зүйл, хэсэг, заалтад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан, аж ахуйн нэгжийг ялгаварласан зүйл байхгүй болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5