Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

331 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэж үзвэл хуулиар иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах явдал ч байдаг. Энд мөрдөж байгаа хуулийн зарим заалтыг дурдъя: - Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх заалтад Монгол Улсын иргэн “амьд явах эрхтэй” гэж тунхагласан. Үүний зэрэгцээгээр “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 53.1 дэх хэсэгт “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд цаазаар авах ял оногдуулж болно” гэсэн заалт нь “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна” гэж болох мэт боловч хууль тогтоогч бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар тодорхой этгээдийн эрхийг хязгаарласан байна. - Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад “18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл Авилгалын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд : Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд: Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглосон байна. Энэ нь мөн л Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж хэлж болох боловч хууль тогтоогч төрийн тодорхой бодлогыг хэрэгжүүлэх-авилгалаас сэргийлэхийн тулд энэхүү хязгаарлалтыг хийсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт нь дээрхи заалтуудын нэгэн адил төрийн тодорхой бодлогыг хэрэгжүүлэхэд, өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахаас урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт нь аж ахуйн нэгжүүдийг ялгаварлаж шинээр байгуулагдсан, чадваргүй, шаардлага хангахгүй нь тодорхой аж ахуйн нэгжид илүү боломж олгох бодлогыг биш харин

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5