330 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үндсэн дээр ашиглах боломжийг хуулиар олгох нь буруу бөгөөд өмнө мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг дагаж мөрдөх явцад гарч байсан зарим сөрөг практикийг харгалзан хуульд 14.2 дахь заалтыг тусгасан билээ. 3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэ тухайд болон бусад бүх заалтын тухайд ерөнхийдөө зөрчсөн гэсэн үндэслэл нь тодорхой бус байна. Одоогоор Монгол Улс тендерт оролцогчийн тухайд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар олон улсын аль нэг гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна. 4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 ба 2, Арван зургадугаар зүйлийн 3/, 4/ дэх заалтуудыг зөрчсөн гэсний тухайд, Үндсэн хуулийн эдгээр заалт нь “хувь хүн, иргэн” гэсэн субъектэд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хүний салшгүй эрхийн асуудал юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт нь зөвхөн хуулийн этгээдэд хамаарч байгаа бөгөөд Иргэний хуулийн 26.9-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлана” гэж заасан нь хууль тогтоогчид хязгаарлалт тогтоох эрхийг олгосон бас нэг үндэслэл нь мөн. 5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Хууль болон төрийн байгууллагын аливаа шийдвэр нь бүх сонирхогч этгээдийн ашиг сонирхолд нэгэн зэрэг нийцэх боломжгүй, нөгөөтэйгүүр хууль бүх этгээдийн “эрхийг хязгаарлахгүй” байх боломж нь ч мөн хязгаарлагдмал бөгөөд тодорхой тохиолдолд төр, нийгмийн ашиг тусын тулд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах болон бусад тодорхой зорилгоор хэсэг бүлэг этгээдийн эрхийг хязгаарладаг. Аливаа эрх нь бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг. Үүнийг хууль тогтоогч тодорхой хууль батлах замаар тэнцвэржүүлж, хамгаалдаг билээ. Мөн хууль тогтоох байгууллага төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5