Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

329 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурал эрх барих дээд байгууллагын хувьд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах бүрэн эрхийнхээ хүрээнд шударга ёсыг тогтоох, тэгш байдлыг хангах үүднээс ижил боломжийг олгох зорилгоор зарим давуу эрх бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах, өөрөөр хэлбэл, давамгай байдлаа шударга өрсөлдөөнд харшаар ашиглахаас хамгаалж, бусад этгээдэд боломж олгох нөхцөлийг бүрдүүлсэн учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. 2. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалтыг зөрчөөгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт /болон хууль бүхэлдээ/ нь тендер шалгаруулалтад оролцогчийн өмчийн хэлбэрийн талаар тухайлан заагаагүй өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгжид хамаарах учир эдгээр заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нөгөө талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байна” гэж заасан байдаг. Иймээс төрийн өмчийг өмчлөгчийн хувьд Улсын Их Хурал төсвийн хөрөнгийг захиран зарцуулах хүрээнд тогтоосон энэ хязгаарлалт нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэсэн заалтын агуулгад 14.2 дахь заалт бүрэн нийцэж байгаа гэж үзэж байна. Монгол Улсын бүх иргэн, хуулийн этгээд өөрсдийн орлогоос төлсөн татварын мөнгөнөөс бүрдэж бий болдог улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа гүйцэтгэгчийг оновчтой сонгож, бараа, ажил, үйлчилгээг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ингэснээр төрийн байгууллагууд, төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг хугацаанд нь, чанартай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцож, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмчийн бүх төрлийн этгээд зах зээлд шударгаар өрсөлдөх ижил нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталсан бөгөөд хэсэг бүлэг аж ахуйн нэгжид санхүүгийн зах зээлд давамгайлан оролцох боломж олгох буюу төсвийн хөрөнгийг цөөн хэсэг аж ахуйн нэгж давуу эрхийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5