328 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл батлах асуудлыг Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр заасан. Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 3.1-д “Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсөв гэнэ” гэж заасан байдаг. Мөн Улсын төсвийг батлах асуудал Монгол Улсын Их Хурлын, бүрдүүлж. зарцуулах асуудал Засгийн газрын бүрэн эрхэд тус тус хамаардаг. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн харилцаа бөгөөд энэ харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулж байгаа билээ. Төр эдийн засаг, санхүүгийн зах зээлийн харилцааг Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн” зохицуулдаг билээ. 1. Ардчилсан ёс гэдэг бол аль нэг буюу хэсэг бүлэг этгээдийн бус ард түмний олонхийн санал зоригийг хэрэгжүүлэхэд оршдог бол шударга ёс нь төр, засгийн байгууллага, түүний албан хаагчдын үйл ажиллагаанд танил тал харах, хээл хахуульд автах, эрх мэдлээ урвуулан ашиглах ажиллагааг хязгаарлахад, тэгш байдал, эрх чөлөөний зарчим нь шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй бөгөөд төрөөс харъяат этгээдэд /хувь хүн, хуулийн этгээд/ үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, хууль шүүхийн өмнө адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх боломжийг хангахад оршдог билээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь хэсэг нь “хязгаарлалт” гэхээсээ “зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн” заалт гэвэл илүү тохиромжтой гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах явцад урьд өмнө мөрдөж байсан журам, баримталж байсан бодлогыг харгалзан нэгдүгээрт, аль нэг этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх ажиллагаанд дангаар ноёрхох, улмаар бараа, ажил үйлчилгээг хугацаанд нь худалдан авахад саад учруулахгүй байх, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хязгаарлаж, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгжүүдийг шударгаар өрсөлдүүлж илүү чадавхитай, хугацаанд нь биелүүлэх боломжтойг нь сонгох авах нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталсан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5