327 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дээрх хуулиар заасан шаардлага, шалгуурыг хангах болж байгаа бөгөөд хэдийгээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциор /тухайлбал Дэлхийн худалдааны байгууллагын олон талт гэрээ, хэлэлцээрүүдээр/ Монгол Улс нь зах зээлээ нээлттэй байлгах үүрэг хүлээсэн ч уг зах зээл дээр шударгаар өрсөлдөх нөхцлийг мөн хангах үүрэгтэй. Дээрх хуулийн заалтууд нь харин эсрэгээр, төрөөс шударга өрсөлдөөнийг саатуулсан алхам болжээ. Гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд орох эрх нь нээлттэй боловч харин бусадтай шударгаар буюу бараа үйлчилгээнийхээ чанар, үнээр өрсөлдөх ёстой болохоос Үндсэн хуульд заасан “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх” зарчмыг зөрчсөн заалт бүхий хуулиар Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнээс илт давамгай эрх эдлэх ёсгүй юм. Иймд Үндсэн хуулийн заалтыг зөрчиж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтыг энэхүү нэхэмжлэлээр Үндсэн хуулийн маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Хоёр.Улсын Их Хурлын даргын 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран тайлбартаа: Иргэн Б.Баяр өргөдөлдөө: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтад тусгасан хязгаарлалт нь хуулийн этгээд болох аж ахуйн нэгж болон аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа явуулах Монгол Улсын иргэн хуулийн хүрээнд, хуулиар хориглоогүй үйл ажиллагаа эрхлэн шударгаар чөлөөтэй өрсөлдөн, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлан хориглож буйгаараа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 1, 2, 4, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 3/, 4/, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчиж байна гэжээ. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах; 2/ төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох; 7/ төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, …улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5