326 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл одоо 4-5 томоохон аж ахуйн нэгж, байгууллага 25 шахам жижиг, дунд аж ахуйн нэгжүүдтэй гол төлөв өрсөлддөг байна. Эдгээр нь чанар сайтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн хамт үнээр өрсөлдөж, улсын төсвөөр худалдан авч буй бүтээгдэхүүний үнийг зохих хэмжээнд бууруулан төсөвт хэмнэлт гаргах бололцоо олгодог. Гэвч дээрхи хууль батлагдан гарснаар эмнэлгийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр 30 шинэ компани зөвхөн 2006 онд шинээр бүртгүүлсэн байна. Аж ахуйн үйл ажиллагааны практикаас харахад нэг компани жилдээ 20-30 тендерт оролцож улмаар наад зах нь 6-10 тендерт ялж байж үйл ажиллагааны зардлаа нөхөн, ажилтан ажилчдаа цалинжуулж, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах хэмжээний ашиг орлоготой ажилладаг байна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын улмаас, а/ дараалан 6 ба түүнээс дээш тендерт оролцож, амжилт олохгүй байх нь нийтлэг үзэгдэл тул олон аж ахуйн нэгж тухайн жилдээ бизнес явуулах боломжгүй болох, б/ төрийн болон орон нутгийн хөрөнгөөр нэг удаа худалдан авч буй хэмжээ нь бага байдаг тул 3 удаа тендерт ялсан ч компани үйл ажиллагаагаа тогтвортой хэмжээнд явуулах тодорхой орлого ашиг олж чадахгүй, в/ шинээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж компани хуулиар нэмж тавьсан шаардлагыг хангахгүй тул тендерт оролцох боломжгүй болж байна. Иймд нөхцөл байдалд шинээр компани байгуулан шалгуур хангаагүй байж тендерт оролцох, хуучин компаниуд дээрх хязгаарлалтыг үл харгалзан тендерт оролцсоор байх, эцэст нь тендерийг удирдан зохион байгуулж буй төрийн байгууллагууд хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх бололцоогүй, бололцоотой байсан ч хэрэгсэхгүй өнгөрөөх улмаар энэ нь авилгал, хээл хахуульд хүргэх нөхцөл бүрэлдүүлж байна. Эрүүл мэндийн салбар дээр авсан энэхүү жишээнд дурдсан нөхцөл байдал нь мөн эрчим хүчний, боловсрол шинжлэх ухааны, уул уурхайн зэрэг төрийн өмч давамгайлсан салбарууд дээр мөн ижил төстэй байгааг дурдах нь зүйтэй. 4. Монгол Улсын том жижиг аж ахуйн нэгж байгууллагууд ийнхүү зах зээлээс шахагдсан тохиолдолд зөвхөн гадаадын нийлүүлэгчид
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5