Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

325 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухайн гэрээтэй ижил төсөөтэй бараа, ажил үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл” мөн 16.1.2, 16.1.3-д “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төсөөтэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт”-ыг үндэслэн тендерт оролцогчийг үнэлнэ гэж заасан. Үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн явуулж, бараа үйлчилгээнийх нь чанар, нэр хүнд зах зээл дээр тодорхой хүндлэл хүлээж, байр сууриа олсон шударга компани, аж ахуйн нэгжийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалт нь үндэслэлгүйгээр зах зээл дээрх томоохон хэрэглэгч болох төрийн худалдан авах үйл ажиллагаанд орохыг хязгаарлаж хориглоход цаана нь зөвхөн шинээр байгуулагдсан, жижиг аж ахуйн нэгжүүд үлдэж байгаа юм. Эдгээр шинэ аж ахуйн нэгжүүд нь тус хуулийн 15.3.4, 16.1.2 болон 16.1.3 дугаар заалтуудын шаардлагыг хангаж чадахгүй нь тодорхой. 3. Хуулийн энэхүү заалт хэрэгжсэнээр улсын эдийн засагт тэргүүлэх чиглэлийн болон хүн амд нэн шаардлагатай бараа, үйлчилгээний чанарыг доройтуулж, улмаар түүнийг ашиглан хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, утга учрыг алдагдуулах байдалд хүрч, эцсийн дүнд улсын төсвийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байна. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулах, өрсөлдөх чадварыг бууруулан улмаар тус улсын эдийн засаг, хүн амд нэн хэрэгтэй байгаа ажлын байрыг үгүйсгэх сөрөг үр дагаврууд гарч болзошгүй болоод байна. Жишээн дээр авч үзье: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гол байгууллагууд төрийн өмчлөлд байгаа ба энэ салбарт нэн чухал шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, био бэлдмэл, вакциныг маш өндөр бөгөөд нарийн шаардлага, шалгуурыг хангаж байж олж авсан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нийлүүлдэг. Тус салбарын харьяа Улаанбаатарт 15 орчим, орон нутагт 25 орчим эмнэлгийн байгууллагууд тус бүрдээ тендер зарлаж нийлүүлэгчээ шалгаруулдаг ба санхүүгийн чадавхи, боловсон хүчин, ажлын байрны шаардлага, өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан туршлага гэх мэт шаардлага, шалгуурыг давж гарахын тулд өмнө нь энэ салбарт ажиллаж байсан жижиг аж ахуйн нэгжүүд нэгдэн, хүч хавсрах процесс явагдсаны дүнд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5