324 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлан хориглож буйгаараа Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчиж байна. - Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; - Тавдугаар зүйлийн 1, 2 ба 4-т заасан “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”; “Төр нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна; - Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”; - Арвөн дөрөвдүгээр зүйлийн 1 ба 2-т заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Хүнийг …хөрөнгө чинээ, …ялгаварлан гадуурхаж үл болно”; - Арван зургадугаар зүйлийн 3/ ба 4/-т заасан “хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, … хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”; - Далдугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Дээрх заалт нь тус хуулийн бусад заалт болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хууль, Шударга бус өрсөлдөөний тухай хуулийн заалтуудтай зөрчилдөж, улмаар уг заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн төв болон орон нутгийн байгууллагууд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг зөрчихөд хүргэж байгаагаараа ноцтой юм. Жишээлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.3.4-д “Тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5