Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

323 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.9.20 Дугаар 09 Улаанбаатар хот Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүн П.Очирбат, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ц.Жаргал нар оролцов. Нэг.Иргэн Б.Баяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтад тусгасан хязгаарлалт нь хуулийн этгээд болох аж ахуйн нэгж болон аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа явуулах Монгол Улсын иргэн хуулийн хүрээнд, хуулиар хориглоогүй үйл ажиллагаа эрхлэн шударгаар чөлөөтэй өрсөлдөн, хөрөнгө шударгаар олж авах,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5