Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

319 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтчихсон ойлголт. Ийм ч үндсэн дээр дээрх зохицуулалтыг хэтэрхий өргөн утгаар бус гагцхүү Үндсэн хуулийн үзэл баримтлалын үүднээс л ойлгох шаардлагатай. Үндсэн хуулийг өнгөц байдлаар буюу жирийн хүн уншихад эрх мэдэл хуваарилах зарчмыг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буйчлан “эрх мэдэл шилжүүлэхийг хориглоогүй” гэх өгүүлбэр байхгүй боловч хуулийг уншихын тулд түүнийг үзэл баримтлал, зарчмаар нь л унших ёстой. Тиймээс л эрх мэдэл хуваарилах зарчим хийгээд, парламентат ёсны үндсэн зарчмуудыг зөрчиж буй үйлдэл болно. Түүний зэрэгцээгээр орчин үед парламент өөрийн эрх мэдлийг зарим нэг талаар шилжүүлж буй ч ийнхүү эрх мэдлээ шилжүүлэхэд нь түүний онцгой бүрэн эрх болох хууль тогтоох нь үл шилжих парламентат ёсны зарчмыг үл хөндөнө. Тайлбарт Даатгалын тухай хуулийн 22.1-т зохицуулсан Даатгалын компанийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 500 сая төгрөг байна гэх зохицуулалтыг төдийлөн хөндсөнгүй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчийн зүгээс эрх зүйн хэм хэмжээг харьцангуй тодорхой гипотезоор буюу шууд тогтоосон байдлаар 500 сая төгрөг байна хэмээн зохицуулсан…” гэжээ. Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран Үндсэн хуулийн цэцэд хандан 2006 оны 9 дүгээр сарын 25-нд гаргасан тайлбартаа: “Даатгалын үйл ажиллагаа эрхлэх компани доод тал нь 500 сая төгрөгийн дүрмийн сантай байх” тухай Даатгалын тухай хуулийн /22.1 дэх хэсгийн/ заалт нь тухайн төрлийн санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх бүх компани хангавал зохих шаардлага юм. Цаашид санхүүгийн зах зээл дээр даатгалын компаниудын үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо тодорхой компанийн дүрмийн сангийн хэмжээг хуулиар тогтоосон доод хэмжээг баримтлан нэмэгдүүлэн тогтоож байх нь илүү уян хатан зохицуулалт болох юм. Энэ тохиолдолд эрх шилжүүлж байгаа учир онолын хувьд даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг өөрчлөх эрх нь Улсын Их Хуралд хадгалагдсаар байх бөгөөд гагцхүү ийнхүү тодорхой компанийн дүрмийн сангийн доод хэмжээг Улсын Их Хурал өөрчлөх нь Санхүүгийн зохицуулах хорооноос өөрчлөхтэй харьцуулахад дэгийн хувьд хугацаа их шаардагдах бөгөөд Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хугацаанд даатгуулагч иргэний эрх аль хэдийн зөрчигдчихсөн байж болох талтай тул ач

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5