320 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдол багатай байх талтай нөгөө талаар ийнхүү нэг компанийн дүрмийн сангийн доод хэмжээг өөрчлөн тогтоосон шийдвэр нь эрх зүйн хэм хэмжээ тогтоож байгаа биш харин зөвхөн зохицуулалтын шинжтэй учраас ийм шийдвэрийг хууль тогтоогч гаргах нь учир дутагдалтай болох юм. Дүрмийн сангийн хэмжээг Даатгалын хуулийн 22.2-т зааснаар өөрчлөх нь нэгдүгээрт, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хоёрдугаарт, даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаа гарахаас урьдчилан сэргийлж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт, даатгалын үйл ажиллагааг эрхлэх болон даатгагчийн хувьд даатгалын эрсдлийг хариуцах бодитой чадвартай, санхүүгийн боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх юм” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурал Даатгалын тухай хуулийн 22-ын 1 дэх хэсэгт Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 500 сая төгрөг байна гэж нэгэнт тогтоосон атлаа 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зохицуулах хороо …тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн бүрэн эрхээ Санхүүгийн зохицуулах хороонд олгосон байна. Ингэснээрээ Улсын Их Хурлын хууль тогтоох эрх мэдлийг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Даатгалын тухай Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн заалтыг тус тус
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5