318 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол банк гэх мэт байгууллагууд юм. Үнэт цаасны хорооны үйл ажиллагаа шинэ эрх зүйн орчны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороонд шилжин ирсэн ба энэ хандлагыг удирдлага болгон үзвэл манай улсад байгуулагдан ажиллаж байгаа Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар ч шууд утгаараа Засгийн газраас хараат бус ажиллах ёстой юм. Эдгээр байгууллагын гол шинж нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алиных нь шинжийг өөртөө агуулсан байдагт оршино. Зах зээлийн харилцаа өөрчлөгдөх, мөнгөний ханш унах, санхүүгийн системд өөрчлөлт гарах бүрт л хууль тогтоох байгууллагаас хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй юм. Энэ үүднээсээ Улсын Их Хурал хуулиар одоо шаардагдах хэм хэмжээг нь тогтоож, шаардлагатай бол эрх зүйн акт гаргах замаар өөрчлөн тогтоох боломжтой гэж үзэн тус хороонд эрх олгосон заалтыг хуульд суулгаж өгсөн байна. гэжээ. Дөрөв. Мэдээлэл гаргагч иргэн А.Бямбажаргал Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамиран, Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарт гаргасан хариу тайлбартаа: Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болоод Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарын аль алинд Даатгалын тухай хуулийн 22.2-т зохицуулсантай адил зохицуулалт Банкны тухай хуульд зохицуулсан гэжээ. Тэгвэл үүнээс үүдэлтэйгээр Банкны тухай хууль нь өөрөө Үндсэн хууль мэтээр ойлгогдоход хүргэж байна. Учир нь нэгэнт өмнө хуулиар зохицуулсан байна хэмээн явцууруулж үзэх нь агуулгын хувьд алдаатай зүйл. Өөрөөр хэлбэл өмнө батлагдан гарч хэрэгжиж буй хууль нь хэдийгээр Үндсэн хуулиндаа нийцээгүй байсан ч өмнө зохицуулж байсан гэх үндэслэлээр Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд харшлах зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь буруу юм. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.2.4-т зааснаар Улсын Их Хурлаас өөрийн бүрэн эрхийг тогтоохдоо юун түрүүнд Үндсэн хуулийн суурь зарчим, заалттай зөрчилдөхгүй, Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааруулснаар Ерөнхийлөгчийн болон гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдахгүй байх ёстой гэх зүй ёсны хязгаарлалтыг тогтоож өгсөн байдаг. Энэ нь өөрөө манай Үндсэн хуулиар нэгэнт төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тогтоож өгсөн учир түүний суурь зарчмуудыг Үндсэн хууль хэмээн ойлгож тайлбарлан, хэрэглэх явдал нь эрх зүйн онолын хувьд нэгэнт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5