317 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх мэдлийн болон бусад байгууллагад шилжүүлэх эрх бөгөөд үүнийг Үндсэн хуулиар хориглоогүй билээ. Энэ тохиолдолд онолын дагуу хууль тогтоох эрх мэдлийг хуулиар шилжүүлэх нь дэлхийн олон улс оронд нэгэнт тогтсон жишиг бөгөөд ганцхан Монгол Улсын парламентын тухайд бий болсон алдаатай ажиллагаа биш юм. Санхүүгийн зохицуулах хороо тодорхой компанийн дүрмийн сангийн доод хэмжээг хуулийн хүрээнд тогтоох нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа явдал мөн гэж үзэхгүй байна. Харин хуульд заасан үндэслэлээр нэг удаагийн шийдвэр гаргаж байгаа бөгөөд энэ шийдвэрийг Улсын Их Хурлын хяналтын дор, хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Санхүүгийн зохицуулах хороо эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргавал Улсын Их Хурал шууд хүчингүй болгох буюу хүчингүй болгохыг шаардах эрхтэй юм. Иймд Даатгалын тухай хуулийн 22.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Гурав. Маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх шатанд Цэцийн гишүүн Д.Наранчимэг Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох тайлбар гаргуулан авсан бөгөөд энэхүү тайлбарт: “…Даатгалын тухай хуулийн 22.2 дахь заалт нь хууль тогтоогч өөрөө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг тус Зохицуулах хороо гэх байгууллагад олгосон бус харин хуулиар дүрмийн сангийн хамгийн доод хэмжээг тогтоож, шаардлагатай бол цаашид энэ хэмжээг хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар биш, харин энэ хуулийн эрх олгосон хэм хэмжээг хэрэгжүүлэх замаар, өөрөөр хэлбэл эрх зүйн акт гаргах замаар өөрчилж болно гэсэн бүрэн эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгож хуульчилж өгсөн байна. Зах зээлийн эдийн засгийн харилцааг төрөөс зохицуулах арга механизмын нэг гол хэлбэр болсон Засгийн газрын дэргэд бус, хууль тогтоох байгууллагаас байгуулагдаж, түүнд ажлаа тайлагнадаг, эрх мэдэл, үйл ажиллагааных нь журмыг хууль тогтоох байгууллагаас баталдаг төрийн байгууллагын бүтэц дэлхий нийтэд нэгэнт хэвшмэл болсон зүйл юм. Ийм байгууллагын жишээ нь АНУ-ын Холбооны худалдааны комисс, АНУ-ын Үнэт цаасны комисс гэх мэт байгууллага болон манай улсын хувьд өмнө ажиллаж байсан Үнэт цаасны хороо,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5