Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

316 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Даатгалын тухай хуулийн 22.2 дахь хэсгийн заалт даатгагчийн дүрмийн санг тогтооход Санхүүгийн зохицуулах хороо анхаарах гурван зүйл байна. Үүнд: - Хороо нь дүрмийн сангийн доод хэмжээг тодорхой этгээдэд зориулж тогтоох; - Тухайн компанийн дүрмийн сангийн Хорооноос тогтоосон хэмжээ нь 22.1-д заасан хэмжээ буюу 500 саяас их байх; - Дүрмийн сангийн хэмжээг тогтоохдоо даатгагчийн даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээг харгалзан үзэх ёстой. Даатгалын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт зааснаар тодорхой компанийн дүрмийн сангийн хэмжээг тогтоосон Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь зөвхөн тухайн компанид хамаарах бөгөөд компаниуд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоож байгаа буюу Улсын Их Хурлаас тогтоосон доод хэмжээг өөрчилж байгаа явдал биш юм. Санхүүгийн зохицуулах хороо ийнхүү тодорхой компанийн дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх тохиолдолд Даатгалын хуулийн 22.1 дэх хэсгийн “дүрмийн сангийн доод хэмжээ 500 сая төгрөг байх” заалт хөндөгдөхгүй, хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд нөгөө талаар Улсын Их Хурлын бүрэн эрх ч хөндөгдөхгүй билээ. Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага тул Улсын Их Хурал Санхүүгийн зохицуулах хороонд хуулийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргах эрх олгосон. Төрийн байгууллага бүр тодорхой чиг үүрэгтэйгээр байгуулагддаг бөгөөд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулдаг. Төрийн байгууллагын бүрэн эрхийг анхдагч болон хоёрдогч буюу эрх шилжих үндсэн дээр бий болсон байдлаараа ялгаатай авч үздэг. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан. Үүний зэрэгцээгээр Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн…”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрхийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу хуулиар Улсын Их Хурлын шинэ бүрэн эрхийг тогтоох эрх Улсын Их Хуралд нээлттэй байгаа. Үүний нэг тод илрэл нь, хууль тогтоох байгууллага хэм хэмжээ тогтоох эрх мэдлээ төрийн гүйцэтгэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5