Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

315 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран хариу тайлбартаа: 1. Даатгалын тухай хуулийн 22.1 дэх заалтад даатгалын үйл ажиллагаа эрхлэхийн тулд компани доод тал нь 500 сая төгрөгийн дүрмийн сантай байхаар хэм хэмжээ тогтоосон. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг ийнхүү тогтоохын ач холбогдол нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлоос даатгуулагч болон олон нийтийг хамгаалах, даатгалын үйл ажиллагааг эрхлэх болон даатгагчийн хувьд даатгалын эрсдлийг хариуцах чадвартай, даатгалын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний дүрмийн сангаас бүрдсэн өөрийн хөрөнгөтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Харин маргаж буй Даатгалын тухай хуулийн 22.2 дахь заалт нь тухайн компанийн эрхэлж байгаа даатгалын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалахад илүү анхаарал, нэмэлт зохицуулалт шаардлагатай нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороо шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй байхад оршиж байгаа юм. ...Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд: “Банкны дүрмийн сангийн хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханш уналт, тухайн банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монгол банк нэмэгдүүлэн тогтоож болно” гэж заасан байдаг. Банк болон Даатгалын тухай хуулиудын эдгээр заалт нь иргэн, хуулийн этгээдийн их хэмжээний мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж, үйл ажиллагаа явуулдаг банк, санхүүгийн үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай шаардлага, нөхцөл тогтоож байгаагаараа ач холбогдолтой юм. Ийм зохицуулалтыг гадаад орнуудын /Индонези гэх мэт/ хууль тогтоомжоор ч мөн тогтоосон байдаг. 2. ”Улсын Их Хурлаас нэгэнт тогтоосон зүйлийг өөрчлөх эсэх асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо гэх байгууллагад эрх олгосон хэм хэмжээгээр шилжүүлсэн нь Улсын Их Хурал өөрийн эрх мэдлээ бусдад шилжүүлсэн гэх үндэслэлийг бүрдүүлсэн байна гэсэн өргөдлийн шаардлагын тухайд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараахи тайлбарыг өгсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5