Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

314 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн А.Бямбажаргал Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “1.Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Даатгалын компанийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 500 сая төгрөг байна” гэсэн нь хууль тогтоогчийн зүгээс эрх зүйн хэм хэмжээг харьцангуй тодорхой гипотезоор буюу шууд тогтоосон байдлаар зохицуулсан бөгөөд уг зохицуулалт ёсоор даатгалын үйл ажиллагаа эрхлэхийн тулд дээрх болзлыг л биелүүлэх ёстой гэх байдлаар ойлгогдоно. Түүнчлэн эрх зүйн ойлголт дотор “байна” гэх нэр томъёо нь өөрөө аливаа зүйлийг шууд тогтоосон түүнийг өөрчлөх боломжгүйгээр ойлгогдон хэрэглэгддэг бөгөөд даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг Улсын Их Хурал хуулиар шууд тогтоож өгсөн байдал дээрх заалтаас тодорхой харагдаж байна. Гэвч Улсын Их Хурал хуулиар тогтоосон зүйлийг өөрчлөх эсэх асуудлыг Даатгалын тухай хуулийн 22.2 буюу “Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” заалтаар Санхүүгийн зохицуулах хороо гэх байгууллагад эрх олгосон хэм хэмжээгээр шилжүүлсэн байна. Парламентаас батлан гаргасан хуулиар нэгэнт тогтоогоод өгчихсөн зүйлийг өөрчлөх бүрэн эрхийг ийнхүү бусдад олгож байгаа нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээх зохицуулалтыг зөрчсөн байх боломжтой. “Хууль тогтоох” гэдэг нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд энэ эрхийг бусад ямар ч байгууллага, албан тушаалтан төлөөлөхгүй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах”- ыг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамруулсан бөгөөд энэ эрхийг гагцхүү Улсын Их Хурал л эдлэх байдал нь дээрх Даатгалын тухай хуулийн зохицуулалттай харшилж буй нь харагдаж байна.” гэжээ. Иргэн А.Бямбажаргал цааш нь маргаж буй асуудлын хүрээнд хөндөгдөж буй субъект болох Санхүүгийн зохицуулах хороо, түүний эрх зүйн байдал, чиг үүрэг, түүнчлэн уг хороо төрийн эрх мэдлийн аль салбарт хамааралтай болох талаар мэдээлэлдээ дурдсан байна. Хоёр. Энэхүү маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд томилогдсон Улсын Их

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5